Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын 19 дүгээр хуралдаан Улаанбаатар хотноо болж байна. Энэ үеэр Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа ХХ зуун” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 11.00 цагт Гадаад харилцааны яамны “Номин” үзэсгэлэнгийн танхимд болох юм байна. Нээлтийн арга хэмжээний дараа буюу 11.30 цагаас “Зөвшилцөл” танхимд хэвлэлийн бага хурал болох ажээ.
Т.Маша