“Мэдээллийн индэр-2010” бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.04.25-нд нийтлэгдсэн

“Мэдээллийн индэр-2010” бага хурал болно

Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулиудын сэтгүүл
зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан “Мэдээллийн
индэр-2010” эрдэм шинжилгээний бага хурал  энэ сарын 21 нд  болох байсан
билээ. Гэвч тодорхой шалтгааны улмаас маргааш  14 цагт  Хэвлэлийн
хүрээлэнд болохоор болсон байна. Уг бага хурлыг Монголын оюутны холбоо,
Хэвлэлийн хүрээлэн хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа
аж.   Энэ нь сэтгүүлзүйн салбарын оюутнуудын мэдлэг, чадварыг хөгжүүлэх,
мэдээлэл солилцох, тэдний судалгаа шинжилгээний ажлыг дэмжих
зорилготой  гэдгийг зохион байгуулагчид нь онолцолсон юм. Дашрамд
сонирхуулахад,энэхүү бага хуралд 10 гаруй их дээд сургуулийн оюутнуудын
30 орчим бүтээл ирсэн бөгөөд маргааш хоёрдугаар шатанд шалгарсан 14
бүтээлийн эзэд илтгэлээ тавих аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж