Усны нөөц ашиглалтаар суралцав

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Усны нөөц ашиглалтаар суралцав

“Усны нөөц, ашиглалт, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн асуудлууд” сэдэвт сургалтыг Өмнөговь аймгийн Булган, Цогт-Овоо сумдад есдүгээр сарын 27-29-нд зохион байгууллаа.


Усны газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газар, аймгийн БОАЖГ хамтран зохион байгуулсан энэ сургалтаар ус ашиглалт, усны зохистой хэрэглээ, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн асуудал, холбогдох хууль тогтоомж, стандарт, нормын талаар тодорхой мэдлэг мэдээллийг олголоо.

Сургалтад төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнууд, багийн засаг дарга нар, сурагчдын төлөөлөл 60 гаруй хүн оролцож, сертификат гардаг авлаа. Дээрх төлөөллүүдээр дамжуулан иргэд, хүүхэд багачуудад усны зөв хэрэглээ, эрүүл ахуй, ариун цэврийн асуудлаар зөв хэвшил эзэмшихэд дэмжлэг үзүүлэх нь энэ сургалтын гол зорилго юм. Иймээс сургалтад оролцогчид цааш мэдээлэл түгээх, иргэдэд дадал хэвшил олгоход нь дэмжлэг үзүүлэх гарын авлага, ном, бусад материалаар хангасан.

Энэ удаагийн сургалтыг орон нутгийн удирдлагууд өндөр үнэлж, цаашид олон чиглэлээр ажил зохион байгуулах хүсэлт тавив гэж Өмнөговь аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн О.Мөнхзаяа мэдээллээ.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж