Поп хатагтай Б.Сарантуяа өнгөрсөн есдүгээр сард “Аргагүй Монгол аялгуу” хэмээх шинэ цомгийнхоо баярыг “Бөхийн өргөө”-нд фэнүүдтэйгээ хамт тэмдэглэсэн билээ. Тэгвэл дуучин бүсгүй тун удахгүй “Аргагүй Монгол аялгуу” тоглолтоо орон нутагт хийхээр замд гарах гэж байна. Түүний энэ удаагийн аялан тоглолт 43 хоног үргэлжлэх бөгөөд Төв аймгийн Баян сумаас эхлэн, 21 аймагт хүрнэ. Поп хатагтайн аялан тоглолтод Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид оролцох гэнэ.
М.Анир