Эми Уайнхаус гэрлэх гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Эми Уайнхаус гэрлэх гэж байжээ

Дуучин Эми Уайнхаусын найз залуу байсан кино найруулагч Рэг Трэвис түүнтэй гэрлэх гэж байсан гэдгээ “Sunday Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн гэнэ. Тэд гэрлэх тухай үе үе цухуйлгадаг байсан ч хурим хийхээр товлож амжаагүй байжээ. Рэг Трэвис Эмиг нас барсан гэдэгтэй одоо хэр нь эвлэрч чадахгүй байгаагаа хэлээд “Тэр надтай ярилцаж байгаад нөгөө өрүү рүү орохоор явчихсан юм шиг л санагддаг” гэжээ.

Кино найруулагч мөн Эмин Уайнхаусын хошин шогийн мэдрэмж болон ёжтой үг нь түүнийг үргэлж гайхашруулдаг. Бид хоёр нэг газар өссөн, нэг сонирхолтой байсан болохоор бие биедээ амархан дассан. Бид анхны харцаар л нэг нэгнээ ойлгосон юм” хэмээсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж