”Үндэсний Дата” төв НМТГ-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

”Үндэсний Дата” төв НМТГ-тай хамтарна

Өнөөдөр Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн мэдээлэл технологийн газар, Монголын Үндэсний Дата төв мэдээдлэл технологийн салбарт хамтран ажиллах санамж бичгэнд гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь:

  • Нийслэлийн хэмжээнд Мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах
  • Нийслэлийн нэгдсэн сүлжээний дэд бүтцийг Дата төвийн хэрэглээнд ашиглуулах
  • Үндэсний Дата төвийн дэд бүтцийг Нийслэлийн мэдээлэл Технологийн газрын хэрэглээнд ашиглуулах
  • Үндэсний Дава Төвийн үйлчилгээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх
  • Нийслэлийн нэгдсэн сүлжээ, дэд бүтцийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт, байнгын найдвартай ажиллагааны шийдлийг хамтран боловсруулж шийдэх  зэрэг таван зүйлээс бүрдэж байна.

Тус санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга Я.Содбаатар, Монголын Үндэсний Дата төвийн захирал О.Золбаяр болон албаны хүмүүс оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж