Л.Ундрал: Дуудлагын онгоцоор зорчигчдоо тээвэрлэсэн

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Л.Ундрал: Дуудлагын онгоцоор зорчигчдоо тээвэрлэсэн

МИАТ-ийн  онгоц Токио, Сөүлийн чиглэлд хэдхэн хоногийн зайтайгаар саатлаа. Энэ талаар МИАТ компанийн хэвлэлийн төлөөлөгч Л.Ундралаас тодруулав.

-Өнгөрсөн бямба гарагт Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцонд саатал гарсан учир зорчигчдоо дуудлагын онгоцоор тээвэрлэсэн гэсэн. Онгоцонд ямар гэмтэл гарсан юм бэ?

-Дээрх чиглэлд нисэх байсан ОМ-301 онгоцонд нислэгийн өмнөх үзлэгийн үеэр “Техникийн саатал гарсан” гэсэн дохио ассан тул нислэгийг хойшлуулж үзлэг хийсэн. Хэдийгээр хүнд гэмтэл биш ч гэсэн зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс заавал үзлэг хийх ёстой учир дуудлагын онгоцоор зорчигчдоо тээвэрлэсэн юм. Одоогийн байдлаар бүх онгоц нислэгт гарч байгааг хариуцсан мэргэжилтнүүд нь хэлж байна. Тухайн өдөр нислэг нь саатсан зорчигчдыг тусгай автобусаар гэрт нь хүргэж өглөө. Мөн хөдөө орон нутаг, гадаадаас ирсэн хүмүүсийг зочид буудалд байрлуулах арга хэмжээг авсан.

-Сүүлийн хоёр долоо хоногт хоёр ч нислэг саатлаа. Танай компанийн онгоцнуудын техникийн бүрэн бүтэн байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт МИАТ компанид ISO-ын шалгалт хийсэн. Шалгалтад манай компанийн бүх хэлтэс, алба хамрагдсан. Шалгалтаар МИАТ компани сайн үнэлгээ авсан. Мөн техникийн бүрэн бүтэн байдал, чанар стандарт хэвийн хэмжээнд байгааг тодорхойллоо.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж