Алслагдсан хороодын ахмадууд хөнгөлөлттэй зорчино

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Алслагдсан хороодын ахмадууд хөнгөлөлттэй зорчино

Олон улсын ахмадын баярын өдөр, Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн 12,13, 14 дүгээр хороод баярын өдөрлөг зохион байгууллаа.  Энэ үеэр хотын төвөөс алслагдсан дээрх хороодын ахмадуудад дүүргийн зүгээс нийтийн тээврээр зорчиход зориулж, нэмэлт хөнгөлөлт олгохоор болсон байна.  Хан-Уул дүүргийн Засаг дарга 12 дугаар хорооны 556, 13 дугаар хорооны 364, 14 дүгээр хорооны 393 нийт 1313 ахмад настанд тус бүр  11 мянга 400 төгрөг буюу 15 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү арга хэмжээнд дүүргийн удирдлагууд оролцож, ахмадуудад нийтийн тээврээр зорчих нэмэлт хөнгөлөлтийн эрхийг нь гардуулжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж