НҮБ-ынхан Хөвсгөлд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

НҮБ-ынхан Хөвсгөлд ажиллаж байна

Хөвсгөл аймагт НҮБ-ын хүүхдийн сангийнхан тэргүүтэй ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Тэд тус аймгийн ЗДТГ-ийн хэлтэс агентлагийн дарга нар болон төр захиргааны байгууллагынхантай уулзаж ярилцжээ. Ажлын хэсгийнхний гол зорилго нь Хөвсгөл аймгийн хүүхэд, эмэгтэйчүүдийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хамтран ажиллах нөхцөлийг судлахад чиглэгдэж байгаа юм. Ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн Цагааннуур суманд ажиллах бөгөөд судалгааны ажлын талаар тайлан мэдээлэл хийснээр долоо хоногийн дараа төсөл хэрэгжих эсэх талаарх асуудал шийдэгдэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж