Цахим “Харри Поттер” хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Цахим “Харри Поттер” хойшлогдлоо

Дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдон зохиолчоо энэ дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болгосон “Харри Поттер” номын цахим хувилбар хараахан бэлэн болоогүй байна. www.pottermore.com хуудсаар дамжин хүрэх ёстой цахим ном ирэх оны эхний хагаст багтан уншигчдадаа очно. Тус хуудсанд мэдээлж байснаар цахим ном энэ сард бэлэн болох ёстой байсан юм.


www.pottermore.com цахим хуудсыг “Харри Поттер”-ын зохиолч Ж.К.Роулинг өнгөрсөн долдугаар сард шидэт хүүгийн адал явдалд дурлагч фэнүүддээ зориулан нээсэн бөгөөд одоогоор нэг сая хэрэглэгч бүртгүүлжээ. Тус хуудас зурагт нэвтэрхий толь, номын баатрууд бүхий тоглоом, фэн клубээс бүрддэг. Цахим ном хойшлогдсон нь илүү олон хүнд, илүү хялбар байдлаар хүртээмжтэй болгох гэсэн шалтгаантай хэмээн тайлбарлав. Роулингийн цахим ном хийх шийдвэрт номын дэлгүүрүүд болоод хэвлэлийн газрууд таатай хандаагүй билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж