
Өнөөдөр 11.00 цагаас болох УИХ-ын намрын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Ерөнхийлөгчийг өмнө нь үг хэлж, байр сууриа илэрхийлэх тухайгаа УИХ-ын Тамгын газарт урьдчилан мэдэгдсэн хэмээж байсан ч энэ удаа үг хэлэхгүй, биеэр оролцохоор болжээ. Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа чуулганы нээлтэд оролцож, үг хэлэх эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг эхэлж хэлэлцэх үед Ерөнхийлөгч үг хэлдэг. Тэр ёсоор тухайн хэлэлцэх үед нь Төрийн тэргүүн байр сууриа илэрхийлэх бололтой.
Д.ОЮУН