
Ажилчны гудамж буюу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн постоос Гурвалжингийн гүүр хүртэлх 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Си Эф Си” групп өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн, эргэн төлөгдөх нөхцлөөр хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Гурвалжингийн гүүрээс Дунд голын гүүр хүртэлх 600 метр замын хөдөлгөөнийг өнөөдөр 11.00 цагт нээх аж.