Чуулганы нээлт морин цагт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

Чуулганы нээлт морин цагт эхэлнэ

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Чуулганы нээлт морин цаг буюу 11.00 цагт эхлэх юм байна. Чуулганы хуралдааныг уламжлал ёсоор УИХ-ын дарга нээж үг бөгөөд тэрбээр саяхан захирамж гарган, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоогоод байгаа юм. Энэ намрын чуулган олны хамгийн ихээр анхаарлаа хандуулж байгаа Сонгуулийн хууль, УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,  Улсын нэгдсэн төсвийн төсөл, Мөнгөний бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн тухай багц хууль, Газрын тухай багц хуулийн төсөл зэрэг олон чухал хуулийг хэлэлцэх юм.

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн хэлснээр чуулганы нээлтийн дараа УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгүүд хуралдах юм байна. 

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж