цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нийт нутгаар нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт : 1 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 4-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
www.tsag-agaar.mn