Агуйн сүг зургийг хүүхэд зурсныг тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

Агуйн сүг зургийг хүүхэд зурсныг тогтоов

Францын нэгэн агуйн ханан дээрх сүг зургийг гурван настай хүүхэд зурсныг судлаачид тогтоожээ. “Хуруун лимбэ” хэмээх нэртэй 13,000 жилийн өмнөх уг бүтээлийг Руфинак дахь арслан зааны агуйгаас олсон байна. Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд саяхан зургийн эзнийг гурван настай охин байсныг тогтоосон ажээ. Ер бусын авьяастай тэр хүүхэд агуйн хананы доод хэсэгт гараараа лимбэ шиг зүйл зурах гэж хичээсэн бололтой. Хүүхдийн зурсан  лимбэ шиг дүрс агуйн ханануудад хаа сайгүй байдаг гэнэ. XVI зууны үед олсон Францын Дордоне дахь агуйн ханан дээрх арслан заан, усны үхэр,адууны дүрс зургийг үзэхээр жил бүр олон мянган жуулчин энэ нутгийг зорин очдог байна. Агуйн нэг хэсгийн ханан дээр лимбэтэй төстэй дүрс зураг олон байсныг судлаачид хүүхдэд зориулсан өрөө байсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Лимбэтэй төстэй хөгжмийн зэмсэг хүүхдийн тоглоом магадгүй овгийн зан үйлийн нэг хэсэг байсныг үгүйсгэхгүй. Дээрхтэй төстэй агуйн сүг зураг Испани, Шинэ Зеланд, Австралиас мөн олдсон байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж