
Холливуудын жүжигчин Скарлет Йохансены гар утасны камераар авсан нүцгэн гэрэл зурагнуудыг нь хакерууд интернэтэд тавьснаас хойш анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Тэрбээр хакеруудын халдлагыг шударга бус явдал гэж хэлсэн байна. Түүний гар утсандаа хадгалсан зургуудыг хакердаж, нийтэд дэлгэсний дараа бүсгүй Холбооны мөрдөх товчоонд хандсан юм. “CNN” агентлагт ярилцлага өгөхдөө бүсгүй “Нэр алдартнуудад эгэл хүмүүсийн нэгэн адил хувийн нууц байдаг. Хэн нэгнийг зүгээр л жүжигчин болохоор нь хувийн нууцыг дэлгэж болохгүй биз дээ” гэжээ. Хакерууд түүний угаалгын өрөөндөө нүцгэн зогсч буй болон орон дээрээ хэвтэж буй зурагуудыг олон нийтийн сүлжээгээр. Скарлет Йохансенаас гадна Жессика Алба, Жастин Тимберлейк, Мила Кунис нар хакеруудын халдлагад өртөж байсан юм. Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг үйлдсэн буруутай этгээд болон бүлэглэлийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.
Н.Энх