Дани хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

Дани хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулав

Данийн вант улс органик бус өөх тос ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулж буй анхны улс болж байна.  Найрлагад нь органик бус өөх тосны хэмжээ 2.3 хувиас их цөцгий, сүү, бяслаг, пицца, мах, тос зэрэг хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулах юм байна. Зарим хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьтаж, зарим хүнсний бүтээгдэхүүнийг нөөцөлж байгаа бол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид татварын хуулийг хүнд сурталтнуудын хар дарсан зүүд гэж үзэж байгаа гэнэ. Данийн хүнсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хилийн чанадад гаргах болж байна гэж ажиглагчид үзэж байна. Харин Данийн албаны хүмүүс татварын шинэ хууль хэрэглэгчдийн өөх тосны хэрэглээг хязгаарлана гэж найдаж байгаа юм байна. Эрдэмтэд органик бус өөх тосыг буруу хэрэглээ гэж үзэх хандлага тус оронд хүчтэй байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж