Сангийн сайд “100 санхүүч-100 донор”-т нэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.10.02-нд нийтлэгдсэн

Сангийн сайд “100 санхүүч-100 донор”-т нэгдэв

Аливаа улс, үндэстний хүн амын 3-5 хувь нь донор байвал тэр улс өөрсдийн хэрэгцээний цус, цусан бүтээгдэхүүнээ бүрэн хангах боломжтой гэж үздэг аж. Гэтэл манай улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт хүн амын 0.7 хувь нь л цусаа хандивласан байна. Сvvлийн vед манай улсын цус, цусан бvтээгдэхvvний хэрэглээ улам нэмэгдэж, харин сайн дураараа цусаа өгөх доноруудын тоо эрс цөөрсөн зэргээс шалтгаалан цусны нөөцийн асуудал хvндрэлтэй байдалд ороод байгаа юм байна.

Иймээс Сангийн яамны хамт олон энэхvv хvндрэлтэй байдлаас гарахад бодитой хувь нэмэр оруулах үүднээс салбарынхаа 100 жилийн ойн арга хэмжээний хvрээнд цусаа хандивлах ариун vйл хэрэгт манлайлан оролцохоор "100 САНХVVЧ-100 ДОНОР" хөдөлгөөнийг өрнvvлж, бусад яам тамгын газар, төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг цусаа хандивлахыг уриалж байна.

Сангийн сайд С.Баярцогт энэ хандивын үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож, "Сайн дураараа донорын хөдөлгөөнд нэгдэж, авлагагvйгээр цусаа өгөх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл. Энэ уриалгын эхлэл болгож Сангийн яамны хамт олон Цус сэлбэлт судлалын vндэсний төвтэй хамтран цусаа хандивлах vйл ажиллагааг эхлvvлж байна” гээд төрийн бусад байгууллага, яам, агентлагууд ч бас энэ үйл хэргийг дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа хэллээ.

Санхүүчдийн цусаа хандивлах буяны үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт тус яаман дээр бүтэн өдөр үргэлжилсэн байна.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж