Б.Жавхлан өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.01-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан өрсөлдөгчөө яллаа

Лондонгийн олимпийн эрх олгох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 60 ба 75 кг-ын жингийн эхний тулаанууд болж байгаа юм. Харин тус хоёр жинд Монголын баг тамирчдаас Б.Жавхлан /60 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/ нар өрсөлдөж байгаа билээ.

Тулаанууд Монголын цагаар 18.00 цагаас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ОУХМ Б.Жавхлан өрсөлдөгчөө ялаад байна. Тэрбээр Колумбын тамирчин Андрес Вилларрагатай тоглож, 15:11 (3:2, 4:3, 8:6) харьцаагаар ялжээ. Б.Жавхлан дараагийн тулаанаа ирэх даваа гаригт Венесуэлийн боксчин Хектор Манзаниллатай хийх юм.
Удахгүй 75 кг-ын жинд Т.Чулуунтөмөр Сербийн тамирчин Александр Дреновактай тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж