Монгол Улсын хүчин чармайлтыг үнэлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Монгол Улсын хүчин чармайлтыг үнэлэв

Азид хамтын ажиллагаа итгэлцэлийг бэхжүүлэх зөвлөлгөөн /АХАИБЗ/-ий Гадаад хэргийн сайд нарын уулзалт Нью Йорк хотноо болов. Уг байгууллагын дарга, Туркийн Гадаад хэргийн сайд Ахмед Давутоглу хэлсэн үгэндээ, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэд хэдэн гишүүн орон, түүний дотор Монгол Улс өнөө үеийн тулгамдаж буй асуудлаар экспертүүдийн уулзалтыг өөрийн оронд амжилттай  зохион байгуулсанд талархал илэрхийлэв. Монгол Улсад болсон энэхүү уулзалт нь Азид хүрээлэн буй орчны салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулахад ач холбогдолтой  болсон хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.

Монгол Улс 2010 оноос АХАИБЗ-ий Байгаль-экологийн хүрээний итгэлцлийн арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөрийн  зохицуулагчаар нь ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын эхээр Цөлжилттэй тэмцэх асуудлаарх экспертүүдийн анхны уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан юм. Монгол Улс уг байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог орон бөгөөд 2010 оны зургадугаар сарын 7-9-нд Стамбулд болсон АХАИБЗ-ийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улс төрийн тэргүүний хэмжээнд оролцсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж