Шилдгүүдийн халз тулаан болно

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Шилдгүүдийн халз тулаан болно

Нийслэл лиг өндөрлөснөөс хойш хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа тэмцээн бол “Супер цом 2011” билээ. Үзэгчдийн хүсэн хүлээсэн уг тоглолт маргааш Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болно. Холбооныхоо 52 жилийн ойд зориулж буй уг тоглолтын ялагч нь ирэх онд AFC-ээс зохион байгуулах “President Cup” тэмцээнд оролцоно. Өөрөөр хэлбэл, Монголын клубуудээс уг тэмцээнд оролцож буй анхдагч баг болно гэсэн үг. “Нийслэл лиг”-ийн ялагч “ФС Улаанбаатар”-ын эсрэг “Боргио цом”-ын аварга, лигийн зургаан удаагийн аварга “Эрчим” талбайд гарна. Дашрамд дурьдахад, энэхүү тэмцээнд түрүүлээд “President Cup” тэмцээнд оролцох клубын замын зардалд зориулан AFC-ээс 15,000 ам.доллар өгөх ажээ. Хэрэв түрүүлээд явах боломжгүй бол дараагийн багт нь энэхүү эрхийг шилжүүлэх юм. Тэмцээний өмнө хөгжөөн дэмжигчдийн дунд жонглёр, холын цохилт, эмэгтэйчүүдийн дунд мэргэн буучийн тэмцээнийг тус тус явуулна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж