NEWS.mn гар утсанд зориулсан хувилбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

NEWS.mn гар утсанд зориулсан хувилбараа нээлээ

NEWS MOBILE – МОНГОЛД АНХ УДАА

NEWS агентлаг, www.news.mn сайт Монголын мэдээллийн сайтуудаас анхлан гар утсанд зориулсан хувилбараа хэрэглэгч, уншигч танд санал болгож байна. Энэ цаг мөчөөс эхлэн та www.news.mn сайтын гар утсанд зориулан гаргасан News Mobile хувилбарын тусламжтайгаар өөрийн гар утаснаасаа Монголын тэргүүлэгч мэдээллийн эх сурвалжид нийтлэгдсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг шуурхай хүлээж авах боломжтой боллоо.

Гар утсанд зориулсан News Mobile хувилбарыг эхний удаа бид iPhone болон Android утсанд зориулан гаргаад байгаа бол тун удахгүй Symbian, Blackberry утаснаас News Mobile-д зочлох боломжтой болно.
 

“News Mobile”-ын давуу талууд:

  • Тухайн гар утасны хэрэглээнд тохирсон, хэрэглэхэд хялбар, ойлгомжтой
  • Шилдэг нийтлэлч, сэтгүүлчдийн  бэлтгэсэн мэдээллийг шуурхай хүлээн авах
  • Дэлгэрэнгүй зурагт мэдээлэл үзэх
  • ТВ хөтөлбөр, цаг агаар, валютын ханшийн мэдээллийг тогтмол харах
  • Хүссэн мэдээгээ хадгалж, offline унших
  • Хүссэн нийтлэл, мэдээгээ гар утаснаасаа шууд хэвлэх
  • Таалагдсан мэдээгээ Facebook, Twitter болон Email-ээр бусадтай хуваалцах
  • Өөрийн хүссэн сонголтоор мэдээнүүдээ ангилах


Энэхүү Mobile News хувилбарыг гүйцэтгэгч компаниар гар утасны программ хангамж хөгжүүлэлтээр Монголдоо хамгийн чадварлаг баг гэгддэг “Слайд”, “Содонсолушн” компаниуд хамтран ажиллав. “Слайд” компани нь программ хангамжийн чиглэлээр Герман, Америк, Япон зэрэг орнуудад аутсорсингийн үйл ажиллагаа явуулдаг туршлагатай хамт олон юм.


iPhone утсанд зориулсан
App
Android утсанд зориулсан App-ыг татаж авч суулгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж