Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо

Азийн триатлоны АШТ есдүгээр сарын 22-25-нд Тайванийн Илань хотноо болж, 17 орны 140 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөний дунд Монголын триатлоны холбооны дэд ерөнхийлөгч О.Ноожоор ахлуулсан гурван тамирчин оролцсон юм. Хөвгүүдийн уралдаанд Н.Тэмүүлэн 41 тамирчнаас 36 дугаар байрт хурдалсан бол элитийн ангилалд спортын дэд мастер Ч.Гансүх, залуучуудаас Н.Оргил нарын дугуй эвдэрч, замаа дуусгаж чадаагүй аж. Мөн үеэр болсон Азийн триатлоны холбооны чуулганаар ирэх дөрвөн жил удирдан ажиллах багаа бүрдүүлэхэд Техникийн хорооны гишүүнээр Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын II зэргийн шүүгч Б.Цагаанбаатар сонгогджээ. Түүнчлэн 2012 оны Азийн АШТ-ийг дөрөвдүгээр сарын 6-8-нд Японы Татеямад зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж