Цэргийн тэтгэврийн хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Цэргийн тэтгэврийн хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Батбаяр нар Цэргийн тэтгэвэр,  тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөлд өөрчлөлт оруулах болсон үндэслэл нь, нэгдүгээрт, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-иос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заасан байна. Гэтэл 2000 оноос өмнө цэргийн тэтгэврээ тогтоолгосон 5165 иргэнд энэ заалт хамаардаггүйгээс  цэргийн тэтгэвэрт гарсан иргэдээс төр захиргааны холбогдох байгууллагуудад удаа дараа гомдол гаргасаар иржээ.  Тиймээс нэр бүхий гишүүд дээрх төслийг санаачилсан юм байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тэтгэвэр авдаг 170 мянган иргэн байдгаас цэргийн тэтгэвэр,  тэтгэмж авдаг нь  14 мянга гаруй аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж