“Мотив” тоглолтоо хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

“Мотив” тоглолтоо хойшлууллаа

Залуусыг хайрын дуугаараа уяраадаг “Мотив” хамтлагийн залуус энэ сард бие даасан хоёр дахь тоглолт хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулжээ. Тэд ирэх арваннэгдүгээр сар хүртэл тоглолтоо хийхгүй бололтой. Хамтлагийн залуус одоогоор хоёр дахь бие даасан цомгийн ажилдаа тоглолтоос илүү анхаарал хандуулж байгаа бөгөөд удахгүй хэвлэлтэд явуулахаар зэхэж байгаа гэнэ.

Сонирхуулахад тэдний шинэ цомогт залуучуудад зориулсан цоглог хэмнэлтэй уран бүтээл багтсан бөгөөд “Мотив”-ыг илтгэх уянгалаг уран бүтээл ч багтсан гэнэ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж