Франц Умард Солонгост дипломатч илгээнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Франц Умард Солонгост дипломатч илгээнэ

Франц улс Умард Солонгостой соёлын харилцаа эхлүүлэхээр хамтын ажиллагааны төв Пхеньянд нээх гэж буй талаар тус улсын гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.  Тус улсын гадаад хэргийн яамны албан ёсны мэдэгдэлд “Умард Солонгосын ард иргэдийн хүмүүнлэгийн болон соёлын хэрэгцээг Франц харгалзан үзэж, дээрх шийдвэрийг гаргасан” гэжээ. Пхеньян дахь Франц-Солонгосын хамтын ажиллагааны төвийн тэргүүнээр дипломатч, соёлын хамтын ажиллагааны мэргэжилтэн Оливер Вайсетыг томилсон байна. Хамтын ажиллагааны төв мөрдлөгө, хавчлага, хязгаарлалттай нийгэмд  амьдарч буй  Умард Солонгосын ард иргэдэд туслах зорилгоор хэл соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг эхлүүлэхээр зорьж буй юм байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Умард Солонгосын гадаад хэргийн дэд сайд Пак Гил Ёнтой өнгөрсөн лхагва гаригт уулзахдаа тус улсад олон улсын хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай байгаа энэ үед хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал гэж үзсэн байна. Түүний зэрэгцээ тус улсын өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдэд хүмүүнлэгийг тусламж яаралтай хэрэгтэйг хоёр тал онцолсон юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж