Зураг төслийн боловсруулалтын 53 зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Зураг төслийн боловсруулалтын 53 зөрчил илэрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламж, авто зам болон хот байгуулалтын барилга байгууламжйн зураг төсөлд шалгалт хийжээ. Шалгалтыг 31 объект, 63 аж ахуй нжгуид хийэ,  нийт 53 зөрчил илрүүлсэн байна. Энэ удаагийн шалгалтыг Сангийн яамны хүсэлтийн дагуу тодорхой аж нэгж, объектийг шалгасан бөгөөд үүнд Эрүүл мэнд, БСШУЯ-ны захиалгаар хийж буй барилга байгууламж болон зам, инженерийн шугам сүлжээний зураг төслийг анх хийсэн зураг төслийн дагуу хийгдэж байгаа үгүйг нь шалгаснаа өнөөдөр танилцууллаа. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр цэцэрлэгийн хашаанд дунд сургуульд газар олгосноос сургууль цэцэрлэг талбайгүй болсон, мөн Орос гурав, 24, 13, Эрдмийн өргөө, Хөдөлмөрийн дээд сургууль зэрэг цэцэрлэг, сургууль эдэлбэр газарт өөр зориулалтаар барилгын зөвшөөрөл олгосон зэрэг зөрчил илэрчээ.

22-ын товчоо чиглэлийн зам нь хуучин авто замын далан, суурь, хучилтын техник ашиглалтын судалгааг хийгээгүй, засварлах ажлын нарийвчилсан технологийн аргачлалыг боловсруулаагүй,  орон сууцны хорооллын доторх зэрэглэлтэй авто замыг туслах зам болгон өөрчлөхдөө зураг төсөл хийгээгүй зэрэг зөрчлийг илрүүлжээ. Шалгалтын дагуу холбогдох албан газар, аж ахуй нэгжүүдэд МХЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлсэн бөгөөд үүний дагуу харьяа яам, Засгийн газарт хүргүүлэн, хариуцлага тооцох ёстой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж