Английн 22 настай оюутан Натали Кингийн бүтээсэн цэцгийн савны ачаар тасалгааны ургамалыг яг хэзээ услахыг мэдэх боломжтой болов. Брунелийн их сургуулийн аж үйлдвэрийн дизайны оюутан тэрбээр тасалгааны ургамлын хөрсний чийгшил, гэрэл болон дулааны харьцааг мэдрэх чадвартай цэцгийн сав зохион бүтээсэн юм.
“Tulipe” нэртэй уг төхөөрөмж нь ургамал цангасан үе болон гэрэл, дулаан нь тохироогүй байгааг мэдэрч улаан гэрлээр дохио өгөх аж. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард эстончууд өөрөө цэцэг ургуулах чадвартай цэцгийн сав бүтээжээ.
Х.Одончимэг