Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Мэс засалч робот

Японы Кейогийн их сургуулийн профессор Кохей Ониши, Ясухидэ Морикава нар хамтран мэс засалч робот зохион бүтээжээ. “Мэс засалчид”-ыг алсын зайнаас чиглүүлэн, камераар хянах бөгөөд роботуудын гарын мэдрэмж удирдаж буй хүнд үйл явцыг яг тэр хэвээр хүргэх аж. Энэ нь робот хүртэхүйн мэдрэмжээ хүнд шууд дамжуулсан анхны тохиолдол юм. Тэдгээр робот хэвлийн хөндийд маш жижиг зүсэлт хийн, хорт хавдар болон бусад илүү зүйлийг тайрч авах гэнэ. Түүнчлэн халдварт өвчин, амьгүй ураг зэргийг авахын тулд тэднийг ашиглах юм байна. Робот секундэд 10 мянган хөдөлгөөн хийж чадах учраас дэлхийн хамгийн хурдан “мэс засалч” болж байгаа юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж