Энди Муррей Тайландад цомын төлөө

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Энди Муррей Тайландад цомын төлөө

Тайландын нээлттэй тэмцээн нь АТР-гийн 250 цувралд багтдаг, чансаа багатай тэмцээн учраас шилдэг тамирчид төдийлөн оролцоод байдаггүй. Гэхдээ 2003 оноос зохиогдож эхэлсэн тэмцээнд гялтайх ганц хоёр теннисчин оролцсоор ирсэн уламжлал энэ жил ч давтагдаж, Энди Муррей теннисчидийн чансааг тэргүүлэн өрсөлдөж байна. Тэрбээр шөвгийн 16-гийн шатанд дэлхийн чансааны 88-д бичигддэг Германы Михайл Беррертэй тоглож, 70 минутын дотор 6-4, 6-2-ын харьцаатай хожлоо. Британи теннисчин шөвгийн наймд Болгарын Григор Димитровтой өрслдөхөөр болж байна.

Тэмцээний чансааны хоёрт бичигдсэн Францын Гейл Монфильс, Колумбын Сантьяго Жиралдотой энэ шатанд таарсан. Эхний сетэд чансаа илүүгээ баталж Монфилс 6:4-өөр хожсон ч дараагийн сетэд алдаа гаргаж давуулалтаа алдсанаар 6:4-өөр Колумб тэннисчин хожиж сетийн харьцааг тэнцүүлжээ. Шийдвэрлэх сетэд харин Монифльс ямар нэг алдаа гаргасангүй. 6:1-ээр хожиж шөвгийн наймд Финляндын Ярко Ниеминэнтэй тоглохоор оноотл таарлаа. Ниеминэн 16-гийн шатанд Нидерландын Робин Хаасыг 7:6, 7:6-ийн харьцаатай хожсон юм.

Энэ өдрийн хамгийн дуулиантай ялалтыг Америкийн Дональд Яанг байгууллаа. Тэрээр чансааны 4-т бичигддэг Испанийн Гилермо Гарсия Лопезийг хожсон юм. Эхний сетэд 21 настай залуу Америк тэннисчин 6:1-ээр хожиж сенсааци тарьсан ч дараагийн сетэд Испани тэннисчин туршлага заан тай брект хожжээ. Харин нэмэлт сетэд 7:5-аар Яанг хожиж шөвгийн наймд шалгарлаа. Дональд Яанг ЮС Опэний шилдэг 16-д шалгарсан амжилтаа ийнхүү Тайландад ахиулж байна. Тэрээр Японы Го Соедаг хожвол хагас шигшээд шалгарах боломжтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж