Сангийн сайд цусаа хандивлав

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Сангийн сайд цусаа хандивлав

Хүн төрөлхтөн хөгжлийн өндөр түвшинд хүрч байгаа ч өнөөг хүртэл цусыг орлуулах бүтээгдэхүүнийг хараахан олж чадаагүй л байна.  Улс, үндэстний хүн амын 3-5 хувь нь донор байвал тэр улс өөрсдийн хэрэгцээний цус, цусан бүтээгдэхүүнээ хангах боломжтой гэж үздэг. Гэтэл манай улсын хэм­жээнд өнгөрсөн оны байдлаар нийт хүн амын 0.7 хувь нь л цусаа хандивласан нь хангалтгүй үзүүлэлт аж. Иймээс Сангийн яамны хамт олон 100 жилийн арга хэмжээний хvрээнд энэхvv хvндрэлтэй байдлаас гарахад бодитой хувь нэмэр оруулах зорилгоор , манлайлан оролцож, “100 санхүүч-100 донор” хөдөлгөөнийг өрнүүлэн, өнөөдөр Сангийн сайд С.Баярцогтоос эхлүүлээд тус яамны олон хүн цусаа хандивлалаа. Энэхүү хандивын үйл ажиллагааны үеэр Сангийн сайд С.Баярцогт “Сайн дураараа донорын хөдөлгөөнд нэгдэж, авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл юм. Энэхvv уриалгын эхлэл болгож Сангийн яамны хамт олон Цус сэлбэлт судлалын vндэсний төвтэй хамтран цусаа хандивлах vйл ажиллагааг эхлvvлж байна. Энэхүү үйл ажиллагаагаараа бид бусад төрийн байгууллагуудыг уриалан дуудаж, манлайлан оролцож байгаа бөгөөд манай төрийн байгууллагууд ч бас дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Сангийн яамны санхүүчдийн цусаа хандивлах буяны үйл ажиллагаа тус яамны байранд  өнөөдрийн турш үргэлжилнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж