2012 оны төсвийг өргөн барина

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

2012 оны төсвийг өргөн барина

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төслийг өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод байна. Гэхдээ энэ үйл явдал Засгийн газрын ээлжит бус хуралдаан дууссаны дараа буюу үдээс хойш өргөн мэдүүлэгдэх төлөвтэй аж. Хуульд зааснаар Засгийн газар улсын нэгдсэн төсвийн төслийг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс урьтаж УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Харин УИХ арванхоёрдугаар сард багтаан нэгдсэн төсвийн хуулийг батлах үүрэг хүлээдэг билээ. Хэрэв төсвийг заасан хугацаанд УИХ баталж чадахгүй нөхцөлд бүрэн бүрэлдэхүүнээрээ тарах ёстой байдаг.

УИХ-ын намрын чуулганы хувьд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үүрэг хүлээж буйн зэрэгцээ Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийнэ. Мөн Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний талаар 2012 онд баримтлах бодлого зэрэг томоохон төслүүдийг хэлэлцэх болж байгаа нь нэг талаар цаг хугацаатай уралдаж, шахуу ажиллахаас аргагүйд хүргэж буй.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж