Онгоц хөөрч, буух зурвастай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Онгоц хөөрч, буух зурвастай боллоо

Баян-Өлгий
аймгийнхан есдүгээр сарын 28-нд том оврын онгоц хөөрч, буух хатуу
хучилттай зурвасыг хүлээн авлаа. Иргэний нисэхийн ерөнхий газраас
санхүүжүүлэн хэрэгжүүлсэн эл тендерт “Монроуд” компани ялж, барилгын
ажлыг гүйцэтгэжээ. Уг том оврын нисэх онгоц хөөрч, буух зурвас нь 2850
метрийн урттай хатуу хучилттай бөгөөд арав гаруй тэрбум төгрөгөөр барьж
байгуулан ашиглалтанд оруулжээ. Харин анхны нийслэгийн “Изинис”
компанийн AVRO RJ85 агаарын хөлгөөр хийсэн байна. Энэхүү ёслолын
ажиллагааны нээлтэд амйаг орон нутгийг удирдлагууд болон Зам тээвэр,
барилга хот байгуулалтын яамны төлөөлөгчид ирж, оролцжээ. ЗТБХБЯ-ны
төлөөлөгч энэ үеэр Төв аймгийн Хөшигийн хөндийд шинэ олон улсын нисэх
буудлыг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа хэмээн дуулгалаа.
Энэ бол дараагийн том ажил гэдгийг онцлон хэлжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж