“Хаврын 17 учрал”-ын найруулагч таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

“Хаврын 17 учрал”-ын найруулагч таалал төгслөө

Монгол үзэгчдийн зүрхэнд хоногшин үлдсэн “Хаврын 17 учрал” киноны найруулагч Татьяна Лиознова 87 насандаа таалал төгслөө. “Багт наадам” зэрэг Оросын шилдэг кинонуудыг найруулсан тэрбээр 1958 онд “Зүрхний дурсамж “ киногоороо кино урлагт хөл тавьсан гэдэг.


Хойд хөршийн Соёлын сайд Александр Авдеев түүнийг Зөвлөлт засгийн үед дайныг кино урлагт өөр өнцгөөс харуулж чадсан хүн хэмээн дурсчээ. Дайныг хүний дотоод сэтгэл, зүрх сэтгэлээр дамжуулан харуулсан хэмээн тэрбээр дүгнэсэн бөгөөд үүний яруу тод жишээ нь 1973 онд бүтээсэн “Хаврын 17 учрал” кино гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж