Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

С.Жавхлан уурлав

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан гэр бүлийн хүн болох “Шуранхай” хамтлагийн гишүүн Г.Эрдэнэчимэгтэй нийслэл хотноо хамтран тоглох гэж байгаа сураг дуулдсан. Энэ талаар гавьяаттай утсаар ярихад “Тийм зүйл байхгүй. Ийм мэдээлэл хэн тараадаг байна” хэмээн уурлангуй дуугарч байсан. Түүнчлэн “Та хоёр орон нутгаар хамтдаа аялж байгаа гэв үү” гэхэд “Гэртээ хүүхдээ өсгөөд суу байгаа” гэж хариулсан.  Харин намрын сүүлчээр С.Жавхлан Монгол бөхийн өргөөнд ганцаарчилсан тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Одоо тэрбээр орон нутгаар галаа бадраангаа Баянхонгор аймгийн зүг хөдлөх гэж байна гэсэн.

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж