Элтон Жоны “Сая долларын төгөлдөр хуур”

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Элтон Жоны “Сая долларын төгөлдөр хуур”

Элтон Жон одооноос эхлээд гурван жил АНУ-ын Лас Вегаст суурьшина. Тэндхийн “Цезарь” театрт гурван жилийн турш дуулна. Харин тоглолтынх нь нэр “Сая долларын төгөлдөр хуур”.

Уржигдар тэрбээр шинэхэн шоуныхаа нээлтийг хийлээ. Тоглолтын эхний цуврал нь аравдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 16 удаагийн тоглолт байх юм. Хоёр дахь цуврал ирэх оны хоёрдугаар сард эхэлнэ. Тэрбээр хамгийн сүүлд “Цезарь” театрын тайзнаа хоёр жил гаруйн өмнө дуулсан ажээ. Энэ тухайгаа уржигдрын тоглолтон дээрээ дурдаад Элтон Жон “Тэр үед Селин Дион бас дуулж байсан. Харин бид хоёр хоёулаа хүүхэдтэй болсон. Гайхамшиг ч заримдаа тохиолдох юм даа” хэмээн хошигносон байна.

Элтон Жон 2009 онд таван жил үргэлжилсэн “Улаан төгөлдөр хуур” шоуныхаа хаалтыг 241 тоглолтын эцэст хийсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж