Германы парламент Грект зээл олгохыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Германы парламент Грект зээл олгохыг зөвшөөрөв

Европын өрийн хямралыг арилгахад санхүүгийн зээл олгох асуудал Германы парламентаас олонхийн дэмжлэг авчээ. Өрийн хямралд орсон Грек улсад санхүүгийн зээл олгох Ангела Меркелийн төлөвлөгөө эрх баригч эвслийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан авч парламентаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Германчууд өрийн хямралд орсон Грек, Португаль зэрэг орнуудад санхүүгийн тусламж болгож зээл олгохын эсрэг байгаа юм. Олон улсын шинжээчид Грект зээл олгох асуудлыг хэлэлцэж буй энэ үед Афин хотод Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна.  Грект санхүүгийн тусламж болгож зээл олгох асуудлыг Германы парламентын дээд танхимаар оруулж, өнөөдөр санал хураасан байна. Бундестагийн 523  гишүүн Европын санхүүгийн тогтвортой байдлын санд зээл олгохыг зөвшөөрсөн бол 85 гишүүн эсрэг санал өгчээ. Харин Канцлер Ангела Меркелийн эвслийн зарим гишүүд Грект зээл олгосноор Германы эдийн засгийн нөхцөл байдал доройтно гэж үзэж эсэргүүцжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж