Монгол хэлний хүндэтгэл, цээрийн үг хэллэг

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Монгол хэлний хүндэтгэл, цээрийн үг хэллэг

Хэл шинжлэлийн хувьд хүндэтгэн өргөх үг, цээрлэн эерүүлэх үг тусдаа ангилалд багтдаг гэж таагаад байна, гэхдээ энэ тэмдэглэлд хоёуланг нь нэг дор орууллаа. Учир нь манай улсын иргэд Монголоо алдаж, хүндэтгэл, цээрийн үгээ мартан, улмаар бүр долоон дордож хараалын, хар ярианы бүдүүлэг үг хэллэг замбараагүй хэрэглэх болжээ. Энэ тухай хэн хүнгүй мэдэж байвч өдөр тутмын амьдралд байнга тохиолддог болсон учраас буруугаар дассан юм болов уу? Үг хүчирхэг зүйл учраас бодолтой хэрэглэх ёстой. Муу үг модон улаатай… Гэхдээ бүдүүлэг үг хэллэгийн асуудал өөр сэдэв болно. Орхиё.

Цэвэлийн толь болон бусад эх сурвалжаас шүүрдэн авсан хүндэтгэл, цээрийн үгсийг танилцуулъя. Өөрийн тань мэдэх үг энд байхгүй аваас надад хэлж өгч хайрлаарай.

Олон салаа утгатай үгийн нөгөө утгыг орхигдуулав.

Айлтгал
    Дээд хүнд сонсгох сонсгол үг бичиг; айлтгал үг; айлтгал бичиг
Айлтгах
    Дээд хүмүүст үг хэлэх, дээд хүмүүст өргөдөл бичиг өгөх; үг айлтгах; амрыг айлтгах; айлтгах бичиг.
Ажаарах
    Ажиглах болгоомжлохын хүндэтгэл.
Ажрах
    Ирэх, одох, орших, нөгцөхийн хүндэтгэл
Алдар
    Нэрийн хүндэтгэл; таны алдар хэн бэ?; нэр алдры нь асуув;
Алжаах
    Хүний ядрах цуцах; алжаах цуцахыг үл мэдэх.
Амгалан
    Мэндлэхэд хэрэглэх хүндэтгэл үг; амгалан байна уу?;
Авай
    Эхнэр хүний хүндэтгэл
Авгай
    Гуай, ах настныг хүндэтгэх үг, хүний нэрийн дараа хэлнэ
Авхай
    Аливаа язгууртан хүний охин
Баринтаг
    хуучирсан Дээл хувцасны хүндэтгэл

Үргэлжлэлийг http://dolugen.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж