Улаанбаатар-Сөүлийн нислэг саатлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Сөүлийн нислэг саатлаа

МИАТ компанийн Улаанбаатар-Сөүлийн 06.45 цагт нисэх байсан нислэг саатаад байна. Өглөө нислэг үйлдэх байсан ОМ-301 онгоцонд  техникийн дутагдал илэрсэн учир үзлэг шинжилгээ хийж байгаа  аж. Одоогоор үзлэг үргэлжилж байгаа бөгөөд чухам юунаас болж техникийн саатал гарсан нь тодорхойгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 06.45 цагт нисэх байсан нислэгийг  өнөөдөр оройн 21.30 цагт үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор "Чингис хаан "нисэх онгоцны буудалд Сөүлийг зорихоор ирсэн зорчигчдыг МИАТ компаниас автобус гарган, гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж