UPTOWN сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

UPTOWN сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

“Эмэгтэйчүүд нь хөгжвөл эх орон хүчтэй” уриан дор бүсгүйчүүддээ зориулсан сонирхолтой, хэрэгцээтэй мэдээллийг цаг тутам хүргэдэг, бүсгүйчүүдийн дотны найз, хамгийн олон уншигчтай UPTOWN сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Энэ дугаараас та НХХ-ийн сайд Т.Гандигийн дотоод ертөнц, сэтгэлийн нандин мэдрэмжийнхээ талаар дэлгэсэн ярилцлагыг уншиж, дэлхий дахинд болон Монголд болсон сүүлийн хоёр долоо хоногийн онцлох мэдээг хүргэдэг Hot news булангаас хар тамхины хэрэглээ болон түүнд ногдуулж байгаа хуулийн хариуцлага хэр нүдээ олсон эсэх тухай, мөн загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн дэндүү энгийн хэрнээ дур булаах шидтэй Box Bag, элдэв амьтны хэлбэртэй Maximo Riera-ын тансаг сандалууд болон насанд хүрээгүй охидоор загвар өмсүүлэхгүй байх талаар зарим дизайнерууд уриалга гаргаж байгаа талаарх сонирхолтой, хачирхалтай халуухан мэдээллүүдийг уншаарай.

Мэдээж жинхэнэ орчин үеийн бүсгүй танд зориулж 2011 оны намар өвлийн малгай, цүнх, гадуур хувцасны загварын чиг хандлага, трендийг, дэлхийн алдартай дизайнеруудын амжилтын түүхийг хүргэхийн зэрэгцээ улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал дахь анхаарал татахуйц асуудлуудын талаар олны танил нийтлэлчдийн эргэцүүлэл, мэргэжилтнүүдийн ярилцлагууд нийтлэгдлээ. Тухайлбал,  ХЭҮТ-ийн Хамгаалах байрнаас бэлдсэн “Уйлж яваа нэгнээ бид сонсож чаддаг уу?” сурвалжлага болон гэр бүлийн хүчирхийлэлд нийгмийн давхарга нөлөөлдөггүй талаар ХЭҮТ-ийн сэтгэлзүйч У.Наранжаргалын ярилцлага, эдийн засагч Д.Жаргалсайханы иргэдэд төрөөс олгож байгаа хишиг нэртэй мөнгө хэр үр дүнтэй тухай “Хишиг ба түшиг” нийтлэл болон шилдэг бүтээлийн "АЛТАН-ӨД 2009" наадмын тэргүүн шагналт зохиолч, нийтлэлч Х.Болор-Эрдэнийн охинтойгоо хүүрнэсэн “Та намайг загнадаг ч гэсэн би танд хайртай” тэмдэглэл нийтлэгдлээ.






Бүсгүй та UPTOWN сэтгүүлийн шинэхэн дугаараа амтархан уншаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж