П.Дашийн хэргийг Өршөөлийн хуульд хамруулав

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

П.Дашийн хэргийг Өршөөлийн хуульд хамруулав

Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш, улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт  төрийн өмчийг хувьдаа завшсан хэргийг өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж, зургаан цагийн турш хаалттай хуралдаж, оройн 21 цагийн үед өндөрлөсөн. Шүүх хуралд оролцсон хохирогчийн тал буюу ОБЕГ-ын  Захиргааны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Лувсандэмбэрэлээс дараах асуултад хариулт авлаа.

-Шүүхийн шийдвэрийн талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш, улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын хэргийг хэлэлцээд, Шүүхээс гэм буруутай гэж үзэн, жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жил хорих ял оноосон ч тус хэргийг өршөөлийн хуульд хамруулж, П.Даш нар өршөөгдсөн байгаа.

-Та хохирогч болох ОБЕГ-ыг төлөөлж шүүх хуралд оролцсон. Танай зүгээс шүүхийн шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгэнт төрийн хууль ингэж шийдсэн учраас би хуулийг хүндэтгэж байна.
 

Н.Туул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж