Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

“IPhone 5”-ын тухай цуу

Ирэх сард худалдаанд гарах ухаалаг утас iPhone 5-ын тухай элдэв цуурхал их байна. Apple ч бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахын өмнө хэрэглэгчдэд хүлээлт үүсгэхийн тулд шинэ загварынхаа тухай өдий болтол албан ёсны танилцуулга хийгээгүй байгаа билээ.

“Үндэсний тойм” сэтгүүл хэрэглэгч, судлаачдын дунд хамгийн их тархсан дам мэдээллийг сүүлийн дугаартаа танилцуулсан байна. Сэтгүүлд бичсэнээр сүүлийн үед хамгийн их яригдаж буй лазер товчлуур, холограф дэлгэцийг энэ удаа хүлээсний хэрэггүй бололтой.

  • Сайн чанарын камер: iPhone4-ийн камер 5.0 мегапиксельтэй байсан бол Iphone5 –ынх 8.0 мегапиксельтэй байх болов уу.

  • Мэдрэмтгийн Home Button: Өмнөх загварт ил байдаг Home Button товч нууц болж байгаа аж. Дэлгэцийн мэдрэмжээр гарч ирдэг юм уу, эсвэл аль нэг хэсгээс чирж авчрахаар хийгдэх бололтой. 

  • Том дэлгэц: iPhone5 хувилбарын хамгийн их хүлээгдэж байгаа давуу тал бол том дэлгэц. Хэмжээ нь магадгүй, 4-5 инч хүрч мэднэ.
  • Өндөр нягтрал: Өргөн дэлгэцээ мэдээж, өндөр нягтралтай дүрсээр агуулгажуулах нь гарцаагүй.

Харин их биеийг нь цаадтайх юмс нэвт харагдсан тунгалаг материалаар хийж магадгүй. Мөн iPad2-ийнхтой адил зузаан металаар өнцгүүдийг нь бүрж хамгаалсан байх аж.

  • Цагаан өнгө: Цагаан өнгөтэй байна гэсэн таамаглалыг цуурхагчид хамгийн өндөр магадлалтайд тооцож байна.

  • 64Gb-ийн багтаамж: Энэ удаа өмнөхөөс хамаагүй багтаамжтэй буюу 64 Gb хэмжээг хэрэглэгчдэд бэлэглэх бололтой.

  • Хямд үнэ: Apple-ийнхэн энэ загварынхаа үнийг хямдхан байх тал дээр илүүтэй анхаарч байна. Хямд үнэтэй функц багатай хувилбар гаргаж хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэх бодлого ч байж мэдэх юм.

  • Дизайн: iPhone 5-ын гадаад харагдах байдал өмнөх загварын дизайнаас өөрчлөгдөхгүй болов уу гэсэн таамаглал бий.


  • Дэлгэгддэг товчлуур: iPhone утсыг дэлгэгддэг товчлууртай гарна гэсэн яриа байнга дагалдаж байдаг. Боломжгүй ч энэ удаа бас л яригдаж байна.

  • Full HD бичлэг: Нягтаршил сайтан Iphone 5-ын хүчирхэг камер Full HD бичлэг хийх боломжтой болж байна.


  • 3D дэлгэц: Сүүлийн үед газар аваад байгаа ирээдүйн гар утас нүдний шилтэй болон шилгүйгээр харах боломжтой 3D дэлгэцтэй болно гэсэн цуурхал iPhone –ийг ч бас дагалдаж байна.

  • CDMA систем: Зөвхөн GSM системийн утастай хүмүүс хэрэглэдэг байсан бол iPhone 5 CDMD системийг дэмждэг болох нь тодорхой болоод байна. Үүгээрээ энэ ухаалаг утас хэрэглэгчийн хүрээгээ тэлж л таарна. Тэр бүү хэл хоёр сим карт зэрэг ажиллах боломж гаргаж өгнө гэж бас найдацгааж байна.

  • Хурдтай процессор: iPad 2 дээр ашиглаж байгаа А5 процессорын сайжруулсан хувилбарыг iPhone5-д ашиглах тодорхой болоод байна.

  • HDMI оролт: iPad 2-т байдаг 1080 пиксельтэй HD гаргах оролтыг iPhone 5-д суулгаж байгаа аж.
  • Сайн батарей: Утасны ашиглалт батарейн цэнэгээс хамаардагийг зогсооно гэсэн хүлээлт iPhone5-ыг онилоод байна. Энэ нь өмнөх загвараасаа урт хэмжээтэй гарсантай холбоотой байх.

  • Сим карт: iPhone барихын тулд сим картаа хайчилдаг зовлонгоос ангижирч магадгүй гэсэн горьдлого бас бий.

  • Төлбөр тооцоо: iPhone5-ын хэрэглэгч Apple-ийн бүртгэлээрээ NFC технологи ашиглан онлайнаар аливаа төлбөр тооцоо хийх боломжтой болох гэнэ. Гэхдээ энэ технологи манайд хараахан нэвтрээгүй байгаа.

  • Их RAM: iPhone 4 утас 512 mb RAM байсан бол iPhone 5 нь 1 GB RAM-тай гарна.

  • 4G холболт: Утасгүй холболтын хамгйин сүүлийн үеийн 4G/LTE технологийн сүлжээтэй.


  • Өөрийн санах ойгүй хувилбар: Ирээдүйн IPhone-ууд өөрийн санах ойгүй байх чиглэл барьж байж болох бөгөөд энэ нь маш бага өртгөөр бүтээгдэнэ. Магадгүй, стандарт таван нэртэй өөр хувилбар ч гарч болох юм.

Apple компанийг хүлээж ядсан Хятадууд аль хэдийн iPhone 5 хувилбарыг гаргаад иржээ. Хуурамж бүтээгдэхүүн хийхдээ гаргуун Хятадын үйлдвэрлэгчид өөрсдийн iPhone5-ыг худалдаанд гаргав. Шинэ төхөөрөмж харахад л iPhone-той төстэй, 3.5-дюйм зузаантай, мэдрэмтгий дисплейтэй. Хуурамч iPhone 5-ын интерфейс нь тун адилхан болжээ. Энэ утсанд хоёр хуурамч iPhone5-ын интерфейс нь тун адилхан болжээ. Энэ утсанд хоёр SIM карт хийж болно, утасгүй холболтын Wi-Fi болон Bluetooth, microSD картын оруулгатай, гэрэлтүүлэгч бүхий зургийн камертай. Төхөөрөмжийн дисплей нь 3,5 дюйм хэмжээтэй боловч iPhone 4 утсыг бодвол нягтрал нь бага болжээ. Энэ утас нь ердийн гар утас бөгөөд 700 юанийн үнэтэй юм.

Б.Индра
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж