Өнөөдөр “баасан” ахын төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “баасан” ахын төрсөн өдөр

Өнөөдөр “баасан” ахын төрсөн өдөр Энэ өдрийг залуус “Баасан ахын төрсөн өдөр” хэмээн нэрлэдэг.

Залуучууд баасан гаригийн орой их ажлын дараах стрессээ тайлах гэж электро транс хөгжмийн хэмнэлд бүжиглэдэг нь нууц биш ээ. Тэгвэл өнөөдөр хоёр том шоу болох юм. Залуусын дуртай цав цагаан үдэш зургаа дахь жилдээ өнөөдөр болох гэж байна.  “Silence white-2011” шоу өнөөдөр 20.30 цагаас үүрийн 3.30 цаг хүртэл “Мишээл экспо”-д болно. Мэдээж шилдэг DJ нар хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх бөгөөд такс нь 10000 төгрөг.

Бас нэгэн шоу нь “Brilliant” клубт болох юм. “Video Party” хэмээх тус шоунд  DJ Буд, DJ Ahora,  DJ Gana нар оролцох юм.

Шоуны такс 7500 төгрөг бөгөөд дуртай хөгжмийн хэмнэлдээ бүжиглээрэй.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж