Ургац хураалтад багагүй хүндрэл учирчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Ургац хураалтад багагүй хүндрэл учирчээ

Төв аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил ид явагдаж өнөөдрийн байдлаар үр тариа 59695 га-д тариалснаас 46068 га-аас 78285 тн хураан авч 77.2 хувьтай, Улаанбуудай 56303 га-д тариалснаас 43504 га талбайд хураалт явагдаж 74728 тн улаанбуудай хураан авснаар 77.3 хувьтай байна. Харин төмс 4416.2 га талбай хураахаас одоогийн байдлаар 4311.4 га-аас 60702 тн хураан авч 97.6 хувьтай, хүнсний ногоо 1245.4 га-д хураалт хийхээс 1131 га-аас 11497 тн хураан авч 90.8 хувьтай, ногоон тэжээл 2201 га-д тариалалт хийснээс 1520 га-г хураан авч 69.1 хувьтай явж байна. Цаг агаар есдүгээр сарын 27-оос эхлэн сэрүүсч хөрсөн дээр нойтон цас орсон нь ургац хураалтын хувьд багагүй хүндрэл учруулжээ. Үр тарианы ургац хураалт Төв аймгийн Эрдэнэсант, Сүмбэр, Жаргалант, Заамар сумдад бага хувьтай явагдаж байна. Үүний гол шалтгаан нь хүн хүч, техникийн хангамжаас болж байна хэмээн сумдаас мэдээлсэн байна.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж