Дэвид Бэкхем хөвгүүдийнхээ дасгалжуулагч

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Дэвид Бэкхем хөвгүүдийнхээ дасгалжуулагч

Британийн хөлбөмбөгч Дэвид Бэкхем Лос Анжелест  хөвгүүдийнхээ хөлбөмбөгийн бэлтгэлийг хангаж,  нялх хөлбөмбөгчдийн багийг дасгалжуулж байгаа гэнэ. Хөлбөмбөгийн ертөнцөд ахмадад тооцогдох болсон “LA Galaxy” багийн од 36 настай Дэвд  ирээдүйд хөлбөмбөгийн дасгалжуулагч болох эхлэлээ тавьж буй бололтой. АНУ-ын “LA Galaxy” багт тоглож буй Дэвид Бэкхем хуучин босс Свен Гораны “Leicester City” багт тоглох саналаас татгалзсан хэвээр байгаа  гэнэ. Свен Горан Дэвидийн “Leicester City”-д тоглохоос татгалзсан гол шалтгаан нь түүний эхнэр Викторияд хот жижиг санагдсанаас болсон гэж тайлбарлаж байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж