“Сайн муу хэрцгий” киноныхон мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

“Сайн муу хэрцгий” киноныхон мэдээлэл хийнэ

Монголын анхны 3D уран сайхны кино  болох кино зохиолч, найруулагч А.Миеэгомбын бүтээл “Сайн муу хэрцгий” киноны талаар өнөөдөр мэдээлэл хийнэ. Киног бүтээгчид өнөөдөр 12.00 цагт "Монгол-Ньюс" мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх гэнэ. “Сайн, муу, хэрцгий” нэртэй анхны 3D кино нь одоогийн залуучууд төрийн алба руу шургалахыг хүсдэг болсон тухай инээдмийн төрлөөр дамжуулан шүүмжилсэн бүтээл юм. Энэхүү киног 3D форматаар хийсэн бөгөөд 5.1 dolby surround системийн дуугаралттайгаар бүтээжээ. Киноны гол дүрд Соёлын тэргүүний ажилтан “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Д.Түвшинтөр, жүжигчин Г.Эрхэмбаяр, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Б.Даулетжан нар тогложээ. Монголын кино урлагт нэгэн хөгжлийг авчирч буй тус уран бүтээлийг нээлтийн ёслолын ажиллагаа ирэх аравдугаар сарын 2-нд болох юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж