Б.Түвшинбат эхний учраагаа яллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат эхний учраагаа яллаа

Азербайжаны нийслэл Баку хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 69 кг-ын жинд эх орноо төлөөлж буй ОУХМ Б.Түвшинбат дөнгөж сая дэлхийн аваргын рингэнд эхний тулаанаа хийж, Армяны тамирчин Самуэль Матевосьянг яллаа. Улаан булангаас гарч тулалдсан манай тамирчин 21:11 (7:3, 6:3, 8:5) харьцаатай өрсөлдөгчөө хожсон байна.

Тэрбээр дараагийн тулаанаа аравдугаар сарын 2-нд дэлхийн аваргын мөнгөн медальт, ОХУ-ын боксчин Андрей Замковойтой хийх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж