Нэг сая иргэн өлсгөлөн байна

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Нэг сая иргэн өлсгөлөн байна

Монголын Улаан загалмайн нийгэмлэг нь тогтвортой түншлэлийн олон улсын хандивлагчдын уулзалтыг анх удаа эх орондоо зохион байгууллаа. Тус уулзалт өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан юм. Дээрх арга хэмжээнд Олон улсын үндэсний нийгэмлэгүүд, Олон улсын улаан загалмайн хороо болон Олон улсын улаан загалмайн холбооны Зүүн Азийн бүсийн төвийн газар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ, Элчин сайдын яам болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 100 гаруй төлөөлөгч урилгаар оролцсон юм. Уулзалтад оролцсон гадаадын төлөөлөгчдийн хувьд дэлхий дахинд өлсгөлөн газар авч, тэр дундаа хүүхдүүд хамгийн их өртөж буй болохыг энэ үеэр хөндлөө. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нэг сая иргэн өлсгөлөн амьдарч буй аж. АНУ-ын Засгийн газраас хүнсний тусламжид зориулж 60 сая ам.доллар зарцуулсан ч хаанаа ч хүрэлцээгүй байна. Мөн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас дэлхийн олон сая иргэн орох оронгүйн болж буйн зэрэгцээ хүнсний хомсдолд орж байгаа гэнэ. Мөн террорист халдлага ч, дэлхий дахинд аюул учруулж, хүн төрлөхтнийг сөхрүүлж байгаа болохыг хөндлөө. Улаан загалмайчуудын хувьд гамшиг болсны дараа тусламж үзүүлдэг. Энэ хандлагаа өөрчилж,  урьдчилж үйл ажиллагаа явуулахад бүх талаар анхаарч ажиллах болсон байна. Өөрөөр хэлбэл, улс орнууд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлж, ийм гамшиг тохиолдоход түүнийг даван гарах орон сууц барьдаг болохоос эхлээд энэ чиглэлээр ажиллах бололцоо бүрэн байгаа гэдгийг улаан загалмайчууд онцоллоо. Мөн улаан загалмайчуудын тусламж хүргэдэг хэсэг бол ХДХВ-ийн халдвартай иргэд аж. Дэлхийн сая, сая хүн энэ өвчний улмаас амиа алдаж байна. Уг өвчний улмаас зарим орнууд ажиллах хүчний хомсдолд орж болзошгүйн байгаан зэрэгцээ эдийн засгийн асар их хохирол амсч буй болохыг оролцогчид тэмдэглэлээ. Ийм байдалд хүрэхгүйн тулд урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулах нь хожим гарах үр дагаврыг бууруулна хэмээн үзлээ. Хуралд оролцогчид маргааш төсөл хэрэгжиж байгаа дүүргүүдэд хүрч ажиллан, үнэлгээ өгнө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж