
Баянзүрх хайрханы эзэн Баян намсрай бурханы хүлэг, араатны хаан “ар” цагаан арсланг хөх тэнгэр, эх дэлхий, лус хангай гурван цагийн эргэлтэнд үргэлж ариун дагшин, унаган төрхөөрөө байж, ард иргэд нь айх аюулгүй, шаналах зовлонгүй, хангалуун чинээлэг байхын ерөөл бэлэгдэж бадамлянхуа цэцгэн дээр ургах нарны зүгт, Баянзүрх хайрханаа мэлмий тунгалаг тольдож байгаагаар шүншиг аравнай өргөж байрлуулжээ. Өндөрлөгийн оройд соёмбо залж Монгол гэрийн халз хэмээн 29 сувдыг зүйрлүүлэн гантиг цагаан шатаар өсөж хөгжихийн дэвшлийг илэрхийлэн бүтээжээ. Түүнчлэн төрийн дээд хүмүүний төрөлд багтаж монгол хүний голомтын үнэнч сахиус хэмээн домогт гардаг Асар Басар хоёр нохойг урсгал хоёр замын хоточ болгон сонор соргогийг бэлэгдэж байрлуулжээ. Өндөрлөгийн гүйцгэгчээр “Хаус” констракшин ХХК ажиллан Баянзүрхчүүддээ хүндэт өндөрлөгийг нь хүлээлгэн өглөө.
Нээлтийн ёслолын ажиллагаанд дүүргийн удирдлагууд иргэдийн төлөөлөл оролцон үндэстэн бүрийн төлөөлөл болсон ардын хувцасны үзүүлбэр, ардын цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж ерөөл магтаалаа хайллаа.
Зургыг энд дарж үзнэ үү.