“Мартагдашгүй намар-2” кино бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

“Мартагдашгүй намар-2” кино бэлэн болжээ

Хуучны сэтгэлд хоногшсон Монгол киноны хоёрдугаар ангийг хийх мода дэлгэрчээ. Саяхан л “Би чамд хайртай” книоны хоёрдугаар ангийг 25 жилийн дараа хийж байсан бол “Мартагдашгүй намар” киноны хоёрдугаар нагийг 30 жилийн дараа хийж байгаа сурагтай. “UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs-2011” тэмцээний шилдэг 25 оролцогч тус киноны хоёрдугаар ангийг бүтээж байгаа гэнэ. Жил бүрийн “Universe Best Songs” наадмын шилдэг 25 оролцогч мюзикл кино хийдэг уламжлал тогтоод байгаа. “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мамма Миа” мюзикл кинонуудыг хийсэн UBS-ийн уран бүтээлчид “Мартагдашгүй намар” киноны хоёрдугаар ангийг залуу уран бүтээлчдийн хамт дэлгэцнээ амилуулахаар зориг шулуудсан аж. Кино ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх бөгөөд найруулагчаар Х.Дамдин найруулагчийн охин Д.Отгонзаяа ажиллаж байгаа юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж